АН-ын хуучин партизануудын нэг Баабар буюу Б.Батбаяр өөрийн намын шинэ даргын талаар жиргээнд ийн бичжээ.

"Хамгийн зөв сонголт Эрдэнэ. Ардчилсан нам эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой" гэсэн байв. Ямартаа ч АН-ын сонгууль болж дууслаа, харин үүнд Баабарын дүгнэлт иймэрхүү хариулт өгөв.  Энэ хоёр эрхэмийн хувьд эртнээс бие биедээ өшөөтэй гэж хэлж болно. 

Учир нь Баабар өмнө ингэж хэлж байсныг сануулах хэрэгтэй болов уу. Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад түүнийг авч гарсан”  Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь “хусаад” явж байдаг хүн. Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” гэж зоригтой хэлсэн.

/Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдаан 2016  оны 07 сарын 18/

Үүнээс гадна өнгөрсөн оны буюу 2016 оны 7 сарын сүүлээр болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудан "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" гэж байсан гэх мэтээр энэ хоёр эрхэмийн сөргөлдөөн их.

Харин одоо цаашид юу болохыг харах л үлдэж байна даа.