-“FACE TO FACE”-ЫН ЦААНА С.ГАНБААТАР БИШ “ГУДАМЖНЫ ХҮМҮҮС” БАЙСАН ЮМ-

 

​УИХ-аас өнгөрсөн тав­дугаар сард “Оюутолгой” компанийн Монгол Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэг­жилттэй танилцаж дүг­нэлт гаргуулах ажлын хэсэг байгуулсан.

Энэ нь улсын төсвийн 2010-2012 он, 2013 оны хоёрдугаар улирал хүртэлх нөхцөл байдалтай холбоотой байв. Гэтэл одоо дөрөвдүгээр улирал эхэлчихээд байна. Өнөөх төсвийн хэрэгжилт яав, ер нь өмнөх хоёр жилд ямар байсан талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс санал тавьж “Оюутолгой” компанийн өм­нөх болон одоогийн ТУЗ-ийн гишүүд болон тухайн үеийн Засгийн газрын гол төлөөллийг хаалттай уул­залтад урьжээ. 

Хаалттай гэсний учир нь эхний энэхүү уулзалтад сэтгүүлчдийг оруулахгүй байхаар тохирсон бололтой юм.Гэвч хаалттай ч бай, нээлттэй ч бай энэхүү анхны уулзалтад Н.Багабанди, С.Баяр тэргүүтэн огт хариу өгсөнгүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан П.Цагаан “Ажлын ачаалал ихтэй байгаа тул очиж амжихгүй. Гэхдээ уулзалтыг хүндэтгэн үзэж буйг минь хүлээн авна уу” гэсэн утгатай хариу өгчээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон шинэхэн гишүүн Ч.Отгочулуу, Да.Ганболд, Г.Тэмүүлэн нарын хувьд “уулзалтад оролцоход бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Гэвч тэдэнд өөр хэн, хэн “хүрэлцэн ирэх” нь ихээхэн чухал байсан гэнэ. Харин тухайн үед уг гэрээг Монголын Засгийн газрыг төлөөлөн байгуулж байсан гол төлөөлөл бараг “зугтсан” гэхэд болно.

Мөн “их мэдэгч” С.Баярцогт гишүүний хувьд өөрөөс нь “бага” мэдээлэлтэй хүмүүстэй дахин уулзахыг хүсэхгүй байгаа бололтой юм. Тэрбээр С.Ганбаатарыг УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн хувиар уулзалтын санал тавьж буйг ойлгосондоо ч тэр үү, эрс татгалзсан хариу өгөөгүй аж. Гэхдээ баасан гарагийн 13.00 цагт болох уулзалтад “Би чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа тул амжихгүй нь” гэсэн хариулт өгсөн нь сонин байна. Арай С.Ганбаатар УИХ-ын “шинэ” гишүүн учраас чуулганы нэгдсэн хуралдаан хэдэн цагт завсарладагийг мэдэхгүй” гэж бодоогүй л байлтай. Нөгөөтэйгүүр уг ажлын хэсэг Д:Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар гэхчлэн нам, бүлэг, зөвлөл бүрийн төлөөлөл байсныг хүндэтгэн үзэх учиртай л баймаар юм. Ийнхүү Бидний “Өвөг дээдсийн минь үлдээсэн үүц, ирээдүйд идээд баршгүй баялаг” гэхчлэн итгэл хүлээлгэж буй Оюутолгой ийнхүү маш “том” эзэдтэй, эсвэл огт “эзэнгүй” болсон бололтой. Гэхдээ “эзэнгүй” гэдэг нь эзэн нь тодорхойгүй хүмүүсийн гараар бусдад “өгөөш” болон очсон гэвэл үнэнд нийцэх биз ээ.

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 31 хүртэл ажиллах даалгавартай байсан. Тийм ч учраас эрхэм “ноёд”-ын ажлын ачаалал болон ая тавыг харсаар өнгөрсөн баасан гарагийг хүргэсэн аж. Тэр ч байтугай өнгөрсөн баасан гарагт хийхээр товлосон уулзалтын зарыг 20 гаруй хоногийн өмнөөс хүргэсээр байсан боловч ийм үр дүнд хүрснийг бодоход “Уулзалтад оролцохыг хүсээгүй” гэхээс өөр дүгнэлт харагдахгүй байгаа юм. Энэ нь Оюутолгойн гэрээг эсэргүүцсээр ирсэн С.Ганбаатар ажлын хэсгийг ахалсандаа ч бус УИХ-аас томилсон ажлын хэсгийг эсэргүүцээд байна уу гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүллээ. Одоо уг ажлын хэсэг удаа дараа уулзалтад ирэхийг шаардах, хүсэх хэрэгтэй. Тэдний хэдэн удаа татгалзаж цааргалахыг харцгаая.

Ер нь уг ажлын хэсэг яах гээд байсныг энд дахин сануулах нь зүйтэй байх. Өнөөдөр төсвийн байдал хэрхэн хүндэрч буйг олон нийт мэдэж байгаа. Тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан болон одоо алба хашиж буй эрхмүүд бүр ч илүү мэдээлэлтэй байгаа нь лавтай. Энэ мөчид Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлцэл нь Монгол Улсад одоо мөрдөж буй хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид нийцэж байгаа эсэхийг тогтоож, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй заалтуудын талаар нүүр, нүүрээ харан ярилцах нь зүйн хэрэг баймаар. Тийм ч учраас уг ажлын хэсгийн гол ажил энэ байсан. Мөн “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь Монголын талд ногдох ашиг, эзэмших хувь хэмжээнд нөлөөлөх эсэхтэй танилцан дүгнэлт гаргах учиртай байж. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх татвар, шимтгэлээ төлсөн байдал, өнөөг хүртэл баригдсан барилга байгууламжийн өртөг, зардал, үнийн харьцуулалт гэхчлэн маш чухал даалгавар авч таван сар гаруй ажиллаад, тодруулах учиртай зарим асуудлаар ТУЗ-ийн өмнөх болон одоогийн гишүүд, гэрээ байгуулсан Засгийн газрын төлөөлөлтэй уулзъя гэжээ. Үүнд буруу зүйл юу байна вэ.

Гэвч тэд ирсэнгүй, уулзалт болсонгүй. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын бие даагч гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэхээр болсноо зарлав. Тэд “Төсвийн тодотгол хийх явцад “Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй” гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасаж баталсан. Энэ нь цаашид уг төлбөрийг авахгүй гэсэн хэрэг биш, гэрээнд өөрчлөлт оруулах хүртэл асуудлыг нээлттэй орхисон гэсэн хэрэг юм. Иймд уг төлбөрийг тооцож авах асуудлыг эрчимжүүлж ирэх оны төсөвт тусгах шаа