Энэ сарын 29-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, “Рояал Кэйстл” хотхоны нэгэн байрны 12 давхраас хүн унаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. 

Зарим нэг эх сурвалжийн яриагаар 12 давхараас унасан залуу нь олны танил жүжигчний хүү байсан гэнэ. Одоогоор уг хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Түүнчлэн энэ хэргийн гол анхаарал татаж байгаа зүйл нь хэргийн газар шалгалт хийх үеэр мансууруулах бодис олдсон гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна хэргийн газар хэд хэдэн найзууд нь хамт байсан бөгөөд тэдний шээс, цусанд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.  Эдгээр хүмүүсийн дунд мөн л олны танил томоохон улс төрчдийн хүүхдүүд байсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Одоогоор үхлийн шалтгаан амиа хорлолт уу, санаандгүй осол уу гэдгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.