Өчигдөр цахим сайтуудаар гарсан мэдээлэл дундаас THE COLORS хамтлагийн фэйсбуук хуудаснаа гаргасан мэдэгдэл олон хүний бухимдалыг хүргэсэн сэдвийн нэг байсан билээ. 

Тэгвэл тус хамтлаг энэ мэдэгдлийнхээ талаар тайлбар хийж, уучлалт гуйсан байна. 

Уучлалт хүсэж байна

Бидний анд нөхөр болох Хүслэндээ эмгэнэл илэрхийлж бичсэн үгс маань та бүхэнд өөр өнцөгөөс хүрсэнд тун их харамсаж байна.

"Үхэл бол цэг биш таслал" гэх гарчигнаас иш татан бичсэн санаа маань бид найзыгаа харанхуй аймшигт газар луу бус гэрэлт сайхан ирээдүй рүү очиж буй мэт дүрсэлж бичих гэж оролдсон билээ. Энэ эмгэнэлт явдал гэр бүл, найз нөхөд, хамт олон, сонсогч та бүхэнд хэн хэнгүй л нөхөж баршгүй гарз тохиосон билээ.

Найз Хүслэнг маань сайн сайхан сэтгэлээр эцсийн замд нь үдэж тайван амгалан нойрсоход нь туслаарай !