“Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан  Орхон  голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар усыг нь маш ихээр бохирдуулсан талаарх мэдээллийг бид олонтаа хүргэж байсан билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлсэн тухай таатай мэдээлэл байна.

2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.  

Харин зарим нэг эх сурвалжийн мэдээллээр тэдэнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн уг хэргийг дахин сэргээж, дээрх этгээдүүдийг яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа  юм байна.