“Залуу малчдаа дэмжих” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, “Увертюра” хамтлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Удирдлагын академийн сонсогч төгсөгчдын холбоо, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо  Хэнтий аймагт ажиллаж байна.

Аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн Чингис хотод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж санал солилцож тулгараад буй бэрхшээлийг ярилцсан. Тухайлбал аймгийн цагдаагийн газрын шинэ байрыг барихад нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Үүнийг шийдвэрлэхэд шат шатандаа харилцан итгэлцэл дээр тулгуурлан боломжоороо зүтгэх болно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэв. Мөн төрийн албыг чадавхижуулахад менежментийн 50 цуврал хичээл орж, сертификат олгохоор болсон. Энэ мэтчилэнгээр урт хугацааны зорилго гаргаж салбар бүрт ахиц гаргахад хүн бүр хамтарч ажиллахыг уриаллаа. Ойр ойрхон уулзаж, санал шийдэл байвал хэлж байвал орон нутгийн асуудлыг бодитойгоор шийдэж идэвхитэй ажиллахыг уриалав.

“Залуу малчдыг дэмжих” аян хүрээнд төрийн албан хаагчидтай уулзаж ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэх “АМЖИЛТЫН ГАРАА” лекцийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран зохион байгуулна. Мөн “Увертюра” хамтлагийн зүгээс иргэдэд зориулж “Монгол минь” тоглолтыг зохион байгуулж тус тоглолтоос олсон орлогоороо 50 эм төлөг авч нутгийн залуу малчин өрхөд хандив өргөх юм. Харин хэн гэж малчинд өгөхийг нутгийн малчин өрхүүд хэлэлцэж шийдвэрлэх ажээ.