Баянзүрх дүүргийн нутаг дэвгэр Ботаникийн эцэст байрлах “Well mart” худалдааны төвд өнгөрсөн шөнө  гал гарчээ.  

Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах 63, 35, 10, 14-р ангийн нийт 57 албан хаагч ажиллаж галыг  унтраасан байна.
 
Галын улмаас тус төвийн хоёрдугаар давхар бүрэн шатсан байна. Энд 40 гаруй лангуу үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Одоогоор  галын шалтгаан болоод  хохирлын хэмжээг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар газар дээр нь ажиллаж байгаа аж.