Хэдхэн хоногийн өмнө “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” сэдэвт технологийн үзэсгэлэн нэгдүгээр сарын эхний өдрүүдэд хоёр өдөр болсон. Нийт 51 ААН утаагүй түлш, амны хаалт, цахилгаан халаагуур, эко халаагуур, үртсэн шахмал түлш, автомашины ялгаруулж буй хорт хийн бодисыг багасгагч шингэн, өндөр технологи бүхий барилгын материалуудыг танилцуулсан.

Халаагуурын хувьд өндөр үнэтэй байгааг олон иргэд хэлж байсан юм. 1.500 мянга дээш үнэтэй байсан бол МКВ нь 1.200 мянга гэсэн үнэтэй байлаа. Мкв нь 1 саяын үнээр зарагдаж байгаа орон сууц олон байна тиймээс зөвхөн шавар хана босгуулахын тулд ийм өндөр үнэ зарцуулах иргэд байхгүй л болов уу иймээс энэ талыг бодож үзэх ёстой гэж иргэд хэлж байлаа.

Мөн өнгөрсөн долоо хоногт дөрвөн өдрийн турш манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдтэй үзэсгэлэн худалдаа болж өнгөрсөн. Мөн л өндөр өртөгтэй байгааг иргэд хэлж байсан. Хамгийн гол нь агаарын бохирдолтой тэмцэж, иргэн бүр өөрийн эрүүл мэндийг нэгдүгээр тавьдаг болсон энэ үед “Банкны лизинг” байхгүй байгаа нь хачирхалтай.

Интернэт болон хөл хөдөлгөөнтэй их дэлгүүрийн замын урд том, том самбарт “Годон гутал Лизинг”-тэй боллоо гэж өвөл дөнгөж эхэлж байхад тавигдсан. Үүнээс олон ч иргэн худалдан авсан. Оюутанууд хүртэл годон гуталтай болоод авч байна.  

Гэтэл хамгийн чухал хүн бүрийн анхаарлын дунд байж, сэтгэлийг зовоосон асуудлыг шийдэх арга буюу агаарын бохирдлыг бууруулахаар зохион байгууагдсан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн, худалдаанд “Банкны лизинг” байдаггүй. Өнөөдөр иргэн бүр телевиз үзэж, гар утас хэрэглэдэг. Нэг хүн гэхэд л сард утасны төлбөрт хамгийн багадаа 20 мянгаас эхэлж 150 мянга хүртэл дээш өгдөг ч хүн байна, мөн кабелийн мөнгө гэж доод тал нь 45 мянгаас дээш өгөөд 180 мянгыг өгөөд сурчихсан айл ч байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэж ярьсаар.

Уг нь Монгол улсад үйлдвэрлэсэн технологийн олон сайн үр дагавартай шийдэлтэй халаалтын худалдаа эрхлэх байгууллагуудад “Банкны лизинг”-тэй болгох ажлыг хэрэгжүүлвэл худалдан авагч, үйлдвэрлэгч хэн хэнд нь тустай. Энэ ажлыг анхааралдаа авч, хэрэгжүүлнэ үү. 

М.Буянжаргал

www.Cityinfo.mn