Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд Улаанбаатар эрдэм их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.

Тус сургууль нь 2014 онд Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрх авснаар докторантурын сургалтыг амжилттай явуулж явуулж байгаа билээ. Энэ хичээлийн жилд докторантурын хөтөлбөрт 40 орчим докторант суралцаж байна.

Улаанбаатар эрдэм их сургуулийн анхны докторантууд болох Бурханч лам Г.Пүрэвбат “Монголын бурханы шашины урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт судалгааны ажлаар БИЗНЕСИЙН УХААНЫ ДОКТОР,  Ц.Дашдондог “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” сэдэвт судалгааны ажлаар ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОРЫН зэрэг хамгаалжээ.