Зохиолын дуучин Эрдэнэтунгалаг сүүлийн үед уран бүтээлээ төдийлөн хийгээгүй ч тун удахгүй шинэ тоглолтоо хийхээр завгүй яваа.

Нийтийн дуучид дундаа чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу 3-р сарын 8-нд “Сүүтэй энгэрийн аялгуу” нэртэй VIP цэнгүүнээ “Улаанбаатар” ресторанд хийх гэж байна. Цэнгүүний TAX-ийн үнэ нь 88 мянган төгрөг бөгөөд хамтлаг дуучдын тоглолттой харьцуулахад нэлээд үнэтэйд тооцогдох нь. Түүний цэнгүүнд МУГЖ, Г.Хонгорзул, Г.Ариунбаатар, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Эртний сайхан” чуулга оролцох юм байна.

Ямартаа ч уран бүтээлдээ эргэн орж буй дуучин бүсгүйн зарим нэг фотог сонирхуулж байна