Энэ сарын 11-ны өдөр Баянзүрх дүүрэгт  21-24 насны дөрвөн этгээд согтуурсан үедээ цэнгээний газрын үүдэнд нэг залууг зодож хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, БЗД-9 хороонд суух Б /эр.23н/-г, БЗД-9 хороонд суух Э /эр.22н/,  БЗД-9. хороонд суух Д /эр.21н/,  БЗД-9 хороонд суух М /эр.24н/,  БЗД-9 хороонд суух Б /эр.21н/ нар согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насыг нь хохироосон  хэрэг гарсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн ЭЦТ-н алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн бөгөөд уг хэргийг одоо БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.