Энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нэгэн баарны гадна хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 21 настай Б гэх залууг 21-24 настай Э, Д, М, Б нар согуурсан үедээ бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжлан сэжигтнүүдийн илрүүлэн цагдан хорьжээ.