Монгол улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр “Синьхуа” агентлагт мэдээлсэн байна.
 
Монгол Улсын иргэн  Энхжаргал гэгч нь өнгөрсөн бямба гарагт  Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт  баригдсан мэдээ ч байна.  Тэгвэл  яг энэ өдөр нь  Эрээн хотын гаалийн хяналтынхан Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилсан байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн нь Монгол Улсын холбогдох албаныханд анхааруулсан сануулга юм. Мөн дэлхийн сонорт ч дуулгаж байгаа сэрэмжлүүлэг гэлтэй.