Хөтлөгч П.Анужин хүнсний талаар үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр “”Өвчин ба хандлага” сэдвээр эмнэлгийн газар лекц унших гээд явж байна. Зам зуур нэгэн дурсамж санагдлаа. Дурсамж гэхээсээ бодол юм уу даа.


“Хоолны хүнсний найрлага” гээч зүйлийг эрчимтэйхэн судалж байсан үе, нилээд олон жилийн өмнө. Улаан лооль өргөст хэмхтэй, архи хийжүүлсэн ундаатай, сүү какаотай, бөөрөнхий сонгино ногоон сонгинотой ( хятад сонгино) хэзээ ч зохицож таардагүй. Цаашлаад ханасан тос буюу ургамалын тосыг ( есийн тос) хэт өндөр хэмд халаахад хорт хавдар үүсгэгч бодис үүсдэг, “хар шөл” эм үү хор уу зэрэг сэдвийг уншиж судлаад гэрийн хоолны найрлагаа эрс өөрчилж байлаа. Зөв найрлагатай хоол хүнс олныг боловсруулж хийж эхэлсэн. Одоо улам л баялаг сайхан болсон
Тэр үед үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан юм. Хүүхдүүдэд голдуу хэт халаасан тосонд хайрсан пирошки, хуушуур, боов өгдөг. Хоол хүнсний зохицохгүй, хортой найрлага гэдэг бол нэг идээд л хавдар өвчин тусч, илт мэдрэгдэхгүй зугууханаар хүнийг дотроос нь идэж устгадаг “гайхал”. Нэгэнтээ улсаас үр хүүхдэд хоол өгч эхэлж байгаа юм бол найрлага юман дээр нь анхаарч, хоолны цэсэнд нь эрс өөрчлөлт хийж, хүүхдийн биед эм, дэм болохуйц шимт хүнс өгөх ёстой хэмээн иргэн, эх хүний хувьд сэтгэл ихэд яарсан. Мэдсэн сурсанаа үнэ хөлсгүй зааж хэлээд өгъе хэмээн “Боловсролын яам”-нд иргэн хүний хувиар захиа бичиж, хүүхдэд эрүүл хүнс өгөхийн учир явдлыг тайлбарлая хэмээн цаг авах гэтэл огт хариу ирээгүй. Таньдаг мэддэг улсаар нь хэлүүлж арай гэж уулзтал: чи хоолны тэндер авах гэж яваа юм уу авдаг журам нь тусдаа байгаа хэмээсэн. Би мөнгө бодож тэнд очоогүй ээ. Иргэн хүний сэтгэл бас судлаач хүний зовнил тээн тэнд очсон. Тайлбарлаад, сүүлдээ ядраад урам хугаран гарсансан. Өөрчлөлтийг төрөөс нэхэх бус түмнээс эхлүүлье хэмээн санаж цэцэрлэг сургуулийн хүсэлтээр олон арван лекц уншиж, түүний дүнд цэцэрлэг бас нэр бүхий сургуулиуд хоолны цэсээ өөрчилсөн. Үүний хамгийн тод жишээ бол “Орчлон” олон улсын дунд сургууль, цэцэрлэг. Удирдлагууд нь хоолны найрлагын эрс өөрчлөлт хийсэн. Айл гэр ч төдийлөн хийж чаддаггүй гал тогооны хувьсгалыг хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тэд хийж чадсан. Амаргүй тэмцэлтэй тулсан, гэхдээ ялсан.
Их идэхдээ чухал биш ээ, эм болох л хүнсийг найруулж “хүртэх” чухал. Үүнд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, уугуул хоолны соёл, цаг усыг шинжихүйн ухаан хэрэгтэй. Эрүүл монгол хүн бэлдэхэд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, эрүүлийн үндэс болсон хоол хүнсний найрлагат эрс өөрчлөлт хийх цаг болсон.