Хоригийн Засгийн газартай болж хог дээр дэвхэрлээ дээ, энэ улс…
3 цагийн өмнө
Монгол Улс уг нь парламентын засаглалтай. Уг нь гэж байгаа шүү. Парламентын засаглалаа Үндсэн хуулиараа тунхаглан зарласан. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан.
Гэвчиг тэрхүү парламентын засаглал аюулд нэгэнт оржээ. Учир жанцан нь юу хэмээвэл: Ерөнхий сайдыг огцруулах УИХ-аас гаргасан шийдвэр Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр засагдах байдал руу хандлаа. Монгол Улс Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц хоёроор хамгаалуулан хаацайлуулсан Хоригийн Засгийн газартай болох нь. УИХ-ын 126 гишүүний 71 нь: Огцруулъя гээд кнопдчихсон Засгийн газар. УИХ-ын энэ шийдвэр гарахын өмнөх өдөр Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, шийдвэр гарангуут Ерөнхийлөгч хориг тавилаа.
Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй. Хуульд заасан. Гэлээ гэхдээ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын шийдвэрт хориг тавих эрх байгаа юу. Ерөнхий сайдыг томилох, өөрчлөх, огцруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дарааь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж УИХ-ын онцгой бүрэн эрхүүдийг зааж өгсөн. Тэрний 1.6-д: Ерөнхий сайд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах гэж орсон байдаг.
Бүр ухаж ойлгох нь ээ: Ерөнхийлөгч өөрөө ч Ерөнхий сайд шиг УИХ-аар хувь заяагаа шийдүүлдэг, ажлаа тайлагнадаг албан тушаалтан. Ерөнхий сайд дээр эшилсэнчлэн Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж УИХ-ын онцгой бүрэн эрхүүдийг зааж өгсөн. Тэрний 1.5-д: Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхтэй гэсэн байгаа.
Энэ өнцгөөр: УИХ-аас төрөн гардаг хоёр албан тушаалтан бие биенээ өмгөөлөн хаацайлж: УИХ-аа чи нөгөөхийг маань огцруулж болохгүй гээд тушаал өгч байгаа логик гарч байна.
Үндсэн хуулийн Цэц ч УИХ-ын энэ онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлсэн асуудлаар маргаан үүсгэх эсэх нь эргэлзээтэй. Тэгсэн практик Үндсэн хуулийн Цэцийн 32 жилийн түүхэнд алга. Нэмэхэд: Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гараагүй бөгөөд албажаагүй тогтоолд маргаан үүсгэсэн. Энэ бол асуудал. Энүүгээр Үндсэн хуулийн Цэц мухардал руу орж, Үндсэн хуулийн Цэцийн өнөөгийн бүрэлдэхүүн энэ хөх тэнгэрт хамгийн ойр байгууллагын улс төрийн идэш болгож хаялаа.
Учир зүй нь: Хэрэвзээ Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тогтоол гарсны дараа хүсэлтийг маргаан болгохоор шийдсэн бол: Ерөнхий сайд асны хүсэлтээр… гэх байсан. Гэлээ гэхдээ Ерөнхий сайд асны хүсэлтээр ингэтэл үтэр түргэн арга хэмжээ авч үл болно. Харин нэгэнт огцорсон Ерөнхий сайд Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах эрхгүй. Ерөнхий сайд биш болсон учраас Үндсэн хуулийн Цэц хүлээж авч болохгүй. Харин: Ерөнхий сайдын хүсэлтээр маргаан үүсгэлээ гэдэг нь УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулаагүй байхад гараагүй, албажаагүй тогтоолоор маргаан үүсгэснээ Үндсэн хуулийн Цэц нотолсон хэрэг. Энэ мэтээр ингээд зөрчилдөөд болохгүй байгаа биз. Ингэж байгаа бол Ерөнхий сайдын асуудлаар Үндсэн хуулийн Цэц УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж болохгүй гэсэн үг.
Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн маргаан үүсгэсэнтэй холбоотой хуулийн хамаа намаа нь энэ мэт байгаа.
Гэсэн атал тэдгээр субьектүүд эдгээр хуулийн хашаан дээгүүр харайгаад гарчихлаа. Хуулийг үл хэрэгсэж байгаа бол амьдрал ярих нь арай ойр ч юм шиг.
Ийм байна: УИХ-ын гишүүний чуулганд сууж, санал өгөх эрх бөгөөд үүргийг гажуудуулан огцрохгүйгээр үлдэх гэж байсан Ерөнхий сайдын хүсэлтээр маргаан үүсгэсэн нь бас том асуудал. УИХ-ын гишүүний үндсэн ажил нь чуулганд оролцох, санал өгөх. Гэтэл Ерөнхий сайд суудалдаа үлдэхийн тулд ирцийн бойкот хийж байсан нь бодит үнэн. Тиймийн учраас: ТББХ-ны хуралдаанаас гарсан томьёолол УИХ-ын гишүүний тэр эрх үүргийг хэрэгжүүлсэн. Энүүгээрээ Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангасан явдал болно. Эсрэгээрээ шүүх гээд байгаа УИХ чинь гавьяа байгуулсан байна.
За бүр амьдрал руу оръё. 25 оны 6 дугаар сард Ерөнхий сайдыг огцрууллаа. Оронд нь хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуудал гарсан. Ерөнхийлөгч шийдсэн. Тамгын даргаа тавьсан. УИХ, МАН-ын ганц нэг гишүүд: Ээ УИХ дотроосоо Ерөнхий сайдыг гаргасан нь дээр байх аа гэж амандаа бувтнасан. Ийнхүү крандуулж Ерөнхий сайд болсон хүн МАН-ын дарга болно гээд очсон. Нам нь хүлээж авсангүй. Бага хурал нь: Үгүй ээ, та биш гэсэн. Тэгэнгүүт буцаж Төрийн ордонд очоод гүрийгээд, сөрөг арга хэмжээ аваад унасан. Тиймийн учраас УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас нь огцруулахаар болсон. Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд: Баяртай, Занданшатар аа гэсэн. Бас гүрийв. Төгсгөл рүү: Хоёр сайдаа Үндсэн хуулийн Цэц рүү гүйлгэв. Үндсэн хуулийн Цэц ч барьж гогдох баримт юмгүйгээр үтэр түргэн маргаан үүсгэв. Тэгээд болсонгүй, Ерөнхийлөгчийг татаад оруулаад ирлээ. Хориг тавиулав. Хориглуулсан, хамгаалуулсан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болов. Нэмээд Үндсэн хуулийн Цэц: Ерөнхий сайдыг хууль бусаар огцруулжээ гээд дүгнэе. Тэгэх нь ээ: Ерөнхий сайд суудалдаа үлдэж, Засгийн газар тогтож хоцорно.
Ард нь яах вэ. Базах нь ээ: Хоригийн Засгийн газартай болж хог дээр дэвхэрлээ л дээ, энэ улс.
Нэгт: Нэгэнтээ ард нийт, намын журмын нөхөд нь, сөрөг хүчин нь хүлээн зөвшөөрөхөө больсон, огцруулъя гэдэг дээр санал нэгдсэн ч Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн хүчээр албан тушаалдаа үлдсэн Ерөнхий сайд, тэр хүний толгойлсон Засгийн газар хаа хүрэх вэ. Ерөнхийд нь дүгнэвэл: Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц хоёрыг хөлдөө чирэн байж нэг удаа тогтох гэж байгаа Ерөнхий сайд, тэр хүний Засгийн газар 6 сараас хойш юу ч хийгээгүй. Одоо ард нийтийн амьдрал ямар байгааг хар. Хөхөө өвлийн хүйтэнд халаалтгүй, бензингүй, цахилгаангүй, цалингүй, эмнэлэггүй, сургуульгүй монголчууд хөрч бээрч сууна. Дотоодод тиймийн учраас: Зайлаасай л гэж байгаа. Гадаад ертөнц ч гэсэн дээ, хэзээ ч огцорч магадгүй Хоригийн Засгийн газартай ямар түвшинд харилцах вэ. Ирээдүй байхгүй дээ, ер нь.
Хоёрт: Дөрөвт: Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаад Хоригийн Засгийн газрыг авч үлдсэн нь нэг удаагийн амь аргацаасан дэмжлэг. Хуулиар хориглосон хугацаа дуусмагц УИХ дахин огцруулах шийдвэр гаргана. Тийнхүү эсэргүүцэн Хоригийн Засгийн газрын огцрох нь цаг хугацааны асуудал. Энийг гүрийгээд байгаа Ерөнхий сайд нь, түүнийг аялдан дэмжигчид ойлгох нь зүйтэй.
Гуравт: Монгол Улс өмнө нь таван Ерөнхийлөгчтэй байсан. Зургаа дахь Ерөнхийлөгч анх удаа 6 сард Ерөнхий сайдыг өөрөө чуулганд орж унагаад, дараа нь томилсон Ерөнхий сайдыг хамгаалж хориг тавьсан үйлдэхүйн эзэн болж түүхнээ тэмдэглэгдэнэ.
Дөрөвт: Үндсэн хууль 92 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуулийн Цэц анх удаа Их судлаараа хуралдаж Засгийн газрыг хамгаалсан жишээ болж, Хоригийн Засгийн газар гэж түүхэнд үлдэнэ.
Тавд: МАН эхлэлтэй, төр төгсгөлтэй үйл явцын хохирогч нь парламент буюу Монголын сонгогч ард нийт болж байна. Парламент халдлагад өртлөө. МАН тэртэй тэргүй хоёр хуваагдсан. Аль аль нь парламентын түвшинд шийдвэрлэх цохилт хийж чадахаа өнгөрсөн. Одоо парламентын цор ганц хамгаалалт, дархлаа нь АН болж үлдлээ. Эд 90-ээд оноос хойш ардчиллын төлөө, парламентын төлөө ялалт ялагдал дунд тэмцэлдэж ирсэн намынхан. Тиймийн учраас одоо АН л хатуу сөрж, цэх шийдэх нь чухал. Тэгж гэмээнэ халдлагад өртсөн парламентыг, ардчиллыг хамгаалж чадна. Тэгэхгүй бол Монгол Улс хэзээ ч хүсээгүй зам руугаа орж, хэзээ ч үл гарч чадах замнал руу хазайна.
Зочин · 16 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGN MERGJLN SEKSYGEER EZEMDGCH80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XOXMOOR DOLOON TAWIYYLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUXN XELEERE DYRN XURTEL GOE GUN DOLOOJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDEX XUSELTEI ERTEI ANUSN NUXN XELEREE DOLOOMOOR ANUSDI AL SEKSDEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN SHAAX DYR IXTEI ZALYYSTAI TSAG SEKSEER80955877