Нэгэн охин гудамжинд зургаа авахуулахаар зогсож байхад нь араас нь нэгэн үл таних этгээд цүнхэн дэх iPhone6S утсыг нь хулгайлжээ.

Азгүй хулгайч цагаа олж ан хийгээгүйн улмаас камерт зураг нь үлдсэн учир охин цагдаагийн газар авсан зургаа баримтжуулан өгчээ. Харин гурав хоногийн дараа утас эзэндээ ирж, азгүй хулгайч шорон руу явжээ.