​Хүн нэг дотрооо би нэг ийм хүнтэй л учирчих юмсан гэж боддогдоо би тийм хүнтэйгээ учирсан юмаа. Ажлынхаа шинэ жилээр танилцсан юм зориг гаргаад би анх танилцах санал гаргасан.

Бид 2 танилцаад тэрнээс хойш 2 сар гаран сайхан байсан уулзаж зугаалаад хамтдаа сайхан л байсан гол нь би миний хүссэн хүлээж байсан хүн болохоор бараг анх танилцаад л дуралсан гэхэд болно. Тэрнийгээ ил гаргаагүй л дээ. Уулзаж байх үедээ уулзаал салсныхааа дараа таг болчино. Тэгээд л хэд хоноол ойрд аягүй их ажилтай байлаа гээл нэг ярьж уулзана иймэрхүү байдалтай байгаад л байсан. Эхлээд би за яахав ажилтай л байгаа биз дээ. Бид 2 танилцаад ямар хагас жил ч болоогүй байж олон юм ярьж хүн залхаагаад яахав гээл юм хэлдэггүй л байлаа. Сүүлдээ бүр тэсдэггүй жоохон ч гэсэн сэтгэлгүй бол 2-уулааа ингэж яваад яахав дээ гээд мсж бичсэн чинь юу ч хариу хэлэлгүй таг болсон, сар гаран болж байна би ярих байх хүн байна даа. Ямар нэгэн хариу хэлэх байх гэж найдаад л байдаг байдаггүй ээ.

Яагаад ингэж байгаам бол доо? Ямарч сэтгэлгүй хүнийг эрхлүүлж халамжлах нь эрэгтэй хүнд бол асуудал биш юмуу миний хувьд бол байж болохгүй л юм шиг санагдахын хүнд ингэж итгэл төрүүлчихээд ийм зан гаргаж болдог юмуу? Би бүр ойлгохгүй юм үнэхээр хэцүү байна. Та бүхэн надтай санал бодлоо хуваалцаач би яах ёстой вэ?