Монгол Улсын хэмжээнд төрхийн эмч нарын ёс зүйн асуудал үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Дан ялангуяа төрөхийн эмч нар хүний гар харж  төрөх гэж зовж байгаа нэгнээ болоогүй байна гэж орилуулан хэвтүүлж мөнгө өгөхөөс нааш ямар нэгэн зүйл хийхээ байчихаж.

Саяхан Эх нялхасд жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэхээр ирсэн нэгэн бүсгүйн хүүхдийг нь биш савыг нь авчихсан гэсэн гомдол ирсэн байсан юм. Ар гэрийхэн нь эмч нарт гомдоллож цагдаа сэргийлэх болж байсан. Энэ мэтчилэн эмчийн хариуцлагагүй байдал алдагдсаар байна. Саяхан манай нэг хамаатны эгч Эх Нялхаст төрөхөөр болж төрөхийн өмнөх шинжилгээ, үзлэгүүдээр асуудалгүй төрөхөөр болсон юм. Гэтэл төрлөө гэснээс хойш дөрвөн цагийн турш сураггүй болчихлоо.

Төрөхөөсөө өмнө холбоотой байсан бөгөөд төрснөөсөө хойш сураг алдраад ар гэрийхэн нь санаа зовоод сувилагч нараас нь асуухаар тодорхой хариулт өгөхгүй байв. Гэтэл эрүүл саруул төрөөд эмчийн хариуцлагагүй байдлаас болж дутуу оёсон оёдолоос нь цус шүүрч их хэмжээгээр цус алдсан байгаа юм.

Гэрийхэндээ залгаад хэлчихье санаа нь зовж байгаа гэхээр утсийг нь хол цонхны тавцан дээр аваачиж тавиад яриулахгүй байсан нь маш аймшигтай санагдсан юм.

 

Үргэлжлэлийг эндээс