Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” гэх нэрээр иргэдийг төөрөгдүүлж байсан “G-time” сүлжээний захирал Ж.Маратыг Эрүүгийн цагдаагийн газрынхан саатуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Улсын мөрдөн байцаах газрынхан түүнд хилийн хориг тавин шалгаж байгаа аж.

 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус сүлжээнд элсэж, хохирсон иргэдийг хуулийн байгууллагап хандахыг уриаллаа.

 

Ингэхдээ өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, уг сүлжээнд элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас зэргийг Улсын мөрдөн байцаах газарт авч очих юм байна. Түүнчлэн сүлжээнд элсэх үедээ төлсөн мөнгөний баримт болон авсан урамшуулалтай холбоотой баримтыг бүрдүүлж очих шаардлагатай аж.