Завханаас ирж байсан автобус онхолдож, жолооч нь газар дээрээ нас баржээ
2017/02/22
2017 оны 2-р сарын 13-ны өдөр Завханаас-Улаанбаатар хот явах замд хот хоорондын тээвэрт явдаг автобус осолдсон байна. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан бөгөөд өөр хүн гэмтэж бэртээгүй аж.
Тодруулбал, Завханаас ирж байсан автобус Солонготын давааны орчим хөдөлгүүр нь ажиллахгүй зогссон байна.Тиймээс тээвэрлэж байсан 15 зорчигчоо өөр автобусанд шилжүүлэн суулгажээ. Улмаар уг автобусны жолооч, туслах жолоочтойгоо автобусаа засахаар үлдсэн ба уг автобусны тормоз ажиллахгүй болж өндөр газраас уруудахдаа хэд хэд өнхөрч жолооч нь нас баржээ.
Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад: “2017.02.13-ны өдрийн 22:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч 53 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон. Тухай үед автобус нь 15 зорчигчтой явж байсан бөгөөд Солонготын даваан дээр автобус нь халаад явахгүй байсан учраас зорчигч нарыг буулган өөр автобусанд шилжүүлэн суулгасан. Ингээд туслах жолоочийн хамт автобусаа асаах гэж уруу газар өнхрүүлснээс болж онхолдсон хэрэг гарсан” гэв.
Уг автобусанд тээвэрлэж байсан иргэдийн ачааг одоо хүртэл өгөөгүй байна. Түүгээр ч барахгүй осол болсон талаар зорчигчдоос нууцалсаар байгааг зорчигчдоос бидэнд мэдээлсэн. Харин Авто тээврийн үндэсний төвөөс: Хэргийн газарт Замын цагдаагийн алба болон Автотээврийн үндэсний төв хамтран ажилласан. Зорчигчдоос нуусан байхгүй. Ачааг хүлээлгэж өгсөн. Ослын газарт хийсэн шалгалтын дүн эцэслэж гараагүй." гэв
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2017/02/24
чи орос сургууль төгссөн хятад хүн байх монгол хэлээ сайжруулаарай даа
Зочин · 2017/02/24
iim um bolj bhad hyanalt tavidag teevriin nyanaltiin baiguullaguud tend ajillaj baigaa avilgal avaad buren bus teevriin heregseld zuvshuurul ugch baigaa malnuudiig ajilaas ni halj hariutslaga tootsoh uchirtai.
Зочин · 2017/02/24
kompaniin ezend hatuu hariutslaga tootsoh heregtei .15 hun yavsan bol yah ve gej bodoh heregtei.
zochin · 2017/02/23
сэтгүүлчид минь ээ онхолдож биш осолдож гэж бичих болов уу,
zochin · 2017/02/23
аймар даваа байна лээ шүү зун явсан.эвий дээ 15 хүнийг ямарч байсан буулгасан болж дээ .
Хосоо · 2017/02/23
Хот хоорондын автобусыг замд гарахын өмнө онгоцыг шалгадаг шиг техникийн баг шалгадаг болгох хэрэгтэй
Эрх · 2017/02/23
автобус явуулж байгаа компанийн буруу. ийм бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй тээвэрт гаргасан компани хариуцлага хүлээх ёстой
Зочин · 2017/02/23
Hoorhii doo humuusee buulgaad uhaantai alham hiijee.buuj uldsen humuus amid uldsendee bayarlahaas yahav dee
munkhtuya · 2017/02/23
Neleen tom osol bolj yumnuuda shalgaj bj zamd garch bwal zugeer yum shvv harinjolooch narta anharuulhad surgamj bolgoj bolgoomjtoi yawj bgaarai togtson juramiin daguu

Neleen tom osol bolj yumnuuda shalgaj bj zamd garch bwal zugeer yum shvv harin jolooch narta anharuulhad
syg · 2017/02/22
hyn yhchiheed baihad yum achaa amid yldsendee bayarla
degi · 2017/02/22
Shaardlag hangahgui avtobus bn. odoo yvj bga avtobusnuudiig bugdiig ni saitar shalgajj zamd gargah l zugeer dee.!!!
Зочин · 2017/02/22
Та нар яг энэ талаар мэдээлэх үү? Эргэж мэдээлнэ гэчихээд алга болчихдог.