Хятадын Ку хотын ойролцоох оршуулгын газар хүүхэд уйлах чимээнээр очиж хартал хулс модноос хүлж орхисон бяцхан охин сууж байжээ. 

Охины эцэг эх хоорондоо муудан салсан аж. Харин эхнэрийгээ эргэн ирэхийг хүсэхэд татгалзсан хариу авснаар эцэг нь хүүхдээ ийн модонд хүлж орхижээ. Түүний хувьд хүүхдээ ингэж хаяснаар эхнэрийнхээ анхааралд өртөн эргэн нийлэх оролдлого нь энэ гэнэ.