“Хурд” хамтлаг маргааш 11:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулах юм байна.

 2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан ойн хүрээнд “Алтан пянз” гаргасан бөгөөд тус пянзаа Европын улсууд, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтуудынхаа үеэр дуудлага худалдаанд оруулж байсан бөгөөд тус дуудлага худалдаануудын цугласан мөнгөөр ийнхүү эмнэлэгийн тоног төхөөрөмж болгосоноо гардуулах гэж байгаа юм байна.

Түмэн олныгоо хит болсон дуу хуураараа цэнгүүлэхийн зэрэгцээ эрүүл энх аж төрхөд нь сэтгэл зүрхээ зориулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлж байдаг “Хурд” хамтлагийн маргаашийн хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчдээ урьж байна.