“Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ” засах үүргийг сайн дураараа хүлээсэн айлыг Б.Шижирбаатрынх гэнэ. Эхнэр С.Оюунчимэгийн хамт эрчим хүчний салбарт 20 гаруй жил, ТЭЦ-4 станцад 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хос маань хоёр сайхан хүүгийн хамт Буянт-Ухаа 2 хороололд амьдардаг.
Миний сонголт Монгол брэнд хөтөлбөрийн хөтлөгч дуучин Г.Эрдэнэтунгалаг “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ” засах саналыг хүндэлж явдаг эрхэм ахдаа тавьсан нь тохиолдол бус цаанаа учиртай байлаа. Өнгөрсөн жил Б.Шижирбаатрынх Сар шинээр айлчлах зочиддоо зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгосон аж.
Энэ талаар түүний ээж З.Бичир гуай хэлэхдээ “Өнгөрсөн жил хүүхдүүд маань гарын бэлгэнд дандаа үндэсний сайхан бүтээгдэхүүн бэлдэж өгсөн. Надад авч өгсөн бэлэгнийхээ чанар, ямар компанийх, яаж хийсэн тухай нь ч тодорхой ярьж өгсөн болохоор ах дүүгийнхээ гар дээр тавихдаа тэр болгоныг нь хэлээд өгөх үнэхээр урамтай байсан. Энэ жил сар шинийн ширээгээ засахдаа дандаа үндэсний бүтээгдэхүүнээ сонгоно гэж бодож байгаа” гэж хуучиллаа. Тэрээр нэмж “Монголчууд бид нэг үеээ бодвол их сайхан зүйлүүд хийдэг болсоон, эдийн засгаа, эх орноо, өөрсдийгөө дэмжих хэрэгтэй, та нарын хийж байгаа энэ ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж байна” гэж хөтөлбөрийнхөнд урам хайрласан юм.
Харин гэрийн эзэгтэй С.Оюунчимэг “Өмнөх ажлаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай, сайн хийгээд явахад Монголдоо сайхан амьдарч болноо л гэж боддог.Бид аль болох ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ сонгохыг хичээдэг жирийн л нэг гэр бүл” хэмээн энэ сайхан гэр бүлийн энгийн боловч алсын хараатай хандлагыг товч тодорхой хэлнэ лээ. Үнэхээр нэг ч гэсэн айл, нэг ч гэсэн гэрийн эзэгтэйн сонгосон жирийн нэг сонголт, ганц давс, уут гурил ч бай цаанаа эдийн засгийн ямар том эрх ашгийг бий болгодогийг бид тэр бүр тооцдоггүй шүү дээ.

Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээнд орсон ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

1. “Улаанбаатар” гурил

Ulaanbatar guril tatsan

Цагаан сарын “гол дүр” нь буузны гурил. Гэрийн эзэгтэй буузандаа үргэлж Улаанбаатар нэгдүгээр гурил сонгодог. Эрүүл мэнд, эдийн засгийн хэмнэлт, дээрээс нь Улаанбаатар нэгдүгээр гурил өнгөний хувьд дээд гурилаасаа үл ялиг шаргал төдий ялгаатай гэнэ. Харин “Улаанбаатар гурил” компани чанартай сайн гурил гаргахын тулд тариаланчдаас хамгийн сайн үр, тариаг худалдан авч бэлэн мөнгөөр төлбөрийг нь шууд барагдуулдаг жишиг тогтоожээ. Үүний ачаар тариаланчид Улаанбаатар гурил компанид хамгийн сайн будаагаа өгөхөөр өрсөлддөг болсон байна.

2. “Суман гүн” компаний “Өлзий” хэвийн боов

5

Идээний өнгө ямар байхаас ирэх жилийн өнгийг тодорхойлно. Шар тос, цагаан өрмөөр багсарсан “Өлзий” хэвийн боов өнгө, үнэр, амт гурвын төгс хослол. Хөтөлбөрийн хөтлөгчийн үүрэг хүлээж буй дуучин Г.Эрдэнэтунгалаг олон жилийн турш Суман гүн компанитай хамтран ажиллаж байгаа аж. Аливаа тоглолт, арга хэмжээнд ахмад настнуудад Өлзий хэвийн боов бэлэглэж байсан туршлагаа хуваалцахдаа “Өлзий хэвийн боов өгөхөд үнэхээр нүүр урамтай, би чинь Суман гүнийхний өмнөөс л магтуулаад явна шүү дээ” гэсэн юм. Үнэхээр л идээ засч байхад хэвийн боовноос уйдсан хүмүүсийн хүртэл арааны шүлс ялгараад байсан шүү.

3. “Монос хүнс” компаний “BERRY VIT” ааруултай үрэл

6

Янзтай! Чихэр, ааруул, жимсгэнэ, багадаа иддэг байсан өнгөт үрэлний амт нэг дор. Нийлээд өмнө нь амталж үзээгүй чамин амт. Нэмэх нь эрүүл мэндэд тустай. Их, бага идээн дээр аль алинд нь янзтай тохирч байна лээ. Шинэхэн төрсөн бүтээгдэхүүн маань Зоос Гоёлын модны ховор үндсийг 700 гр цалин цагаан мөнгөөр чимэглэсэн ааруулын тавганд заларсан. Зурган дээрхтэй адил бага сав баглаа боодолтойгоос гадна кг-аар худалдаанд гарсан байна. Утас: 11343525, Худалдааны төлөөлөгч 89080995

4. “Есөн од” компаний “Golden gobi” брэнд

4

Гэр хэлбэртэй шоколадан чихэр, монгол жимсний амттай, гаатай хатуу чихэр, идээн дээр тохиромжтой цагаан үрлэн шоколад. Чихэрт дургуй гэрийн эзэн хүртэл гэр хэлбэртэй шоколадан чихрийг магтаснаас болж зургийн багийнхан “таваг хуурайлж” банга хүртсэн удаатай. Бүр зарим нэг нь анх харахдаа “Монгол чихэр мөн юм уу?” гэж “хардсан” гэж байгаа. Багадаа иддэг байсан Унага, Сарлаг гээд гоё, гоё чихрүүдийг өөрийн эрхгүй санагдуулж байдаг шүү.

5. “Зөв” аарцны ундаа

8

Монголчууд бид брэнд бүтээж чадахын илэрхийлэл болж чадсан энэхүү содон агаад тааламжтай, эрүүл мэндэд ашигтай ундааг том, багагүй уудаг болсон. Аарц гэдэг өөрөө хор тайлах шидтэй. Миний санаанаас нэг хүний ярьсан түүх огт гардаггүй юм. Дээхнэ үед юм байна. Хор цацсан талбай руу нэг айлын мал ороод хордчихож. Гэрийн эзэн мэдсэн даруйдаа гэртээ байгаа аарцыг малынхаа амруу ээлж дараалан цутгаж. Аарц нь хүрээгүй хэд нь авралгүй үгүй болсон бол амруугаа цутгуулсан хэдэн мал нь амь гарсан гэдэг. Хоол ундны хор, агаарын бохирдол гээд бидний, тэр тусмаа Цагаан сараар зайлшгүй хэрэглэх зөв ундаа бол Зөв аарцны ундаа юм.

6. “Зөв” жүүс

7

Монгол нутгийн охь, шим болсон чацаргана, нэрсний ундаа. Элдэв найруулсан ундаа биш эх орныхоо шим болсон жимсийг уух нь эрүүл мэндэд болоод эдийн засгийн үр өгөөжтэй гэж эдгээр ундааг сонголоо. Үнэндээ гүзээлзгэний амтыг гаргахын тулд 50 төрлийн химийн бодис ашигладаг тухай олж мэдсэнээс хойш найруулсан ундаанд сүжиггүй болсон минь ч нөлөөлсөн байх.

7. “VIP” цэвэр ус

9

ТЭСО группээс “VIP” эрдэс бодис агуулсан цэвэр ус гаргасан байна. Энэхүү ус нь улсын их хатан Дондогдуламын ундаалж байсан рашаанаас бэлтгэсэн хүхэрлэг бус, зөөлөн ус. Монгол хүн идээ, ундаа, байгальд хүндлэлтэй ханддаг ард түмэн. Дээр үед хатад ус бол гоо сайхны эх булаг гэдгийг мэддэг, түүнийгээ зэс, мөнгөн яаганд хонуулаад уудаг байж. Орчин цагт Дондогдулам хатны ундаалж явсан рашааныг Зоос Гоёлын алтадмал зэс домбонд хийгээд уух хувь заяатай л явна гэж дуучин Г.Эрдэнэтунгалаг бэлэгшээж байв.

8.”Баялаг салат”

11

Баялаг салат компаний нэрийн салатууд “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ”-н дээр алтан шармал тавганд залрав. Аливаа зүйлд гярхай хөтлөгч маань энэ салатны амтанд орсон. Өнгө, будаг ороогүй органик, уксус багатай гоё салат гэж магтсан. Гэрийн эзэгтэйн сонголт үнэхээр мундаг байсан.

9.”Монгол дүпү”

15

Цагаан сараар цагаан хоолтон зочдоо үл ойшоож болохгүй. Гэрийн эзэгтэй С.Оюунчимэг энэ тухай мартсангүй. Монгол бууцай, монгол сармис, монгол ургамлын тос, Монгол дүпү орцтой хялбархаан дүпүүний салат хийв. Мөн шинэ ногооны салатандаа дүпү хийхээр сайхан зөөллөж өгдөг юм байна. “Монгол дүпү” гэхээр хүн болгон андахгүй. Шар буурцаг бол эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн, ялангуяа эмэгтэйчүүдэд гэж гэрийн эзэгтэй онцолсон.

10. “Улаанбаатар” майонез

14

Бидний хувьд баярыг нийслэл салатгүйгээр төсөөлөх аргагүй. Монгол ногоо, бөднийн өндөг, Улаанбаатар майонез, Хос гарьд хиам гэсэн орцтойгоор нийслэл салат хийв. Улаанбаатар майонезийг “Жигд хүч” компани 70 хувийн тослогтой эх орондоо үйлдвэрлэж байна. Өтгөн, урсахгүй, уусахгүй. Хамгийн гол нь гаднаас өч төчнөөн валют зарцуулж аваад, хэдэн сараар халуунд халж, хүйтэнд хөлдөж ирдэггүй гэдгээрээ давуу талтай. Эх орондоо үйлдвэрлэж байгаагийн хэрэг юу билээ, өнөөдөр үйлдвэрлэлээ, маргааш нь таны ширээн дээр. Сайхан хэрэг.

11. “Бөднө шувуут” компаний “Толбот” өндөг

19

Эгч, дүүс нийлж энэхүү ашиг тустай бизнесийг эхлүүлсэн юм байна. Дуучин Г.Эрдэнэтунгалаг бөднийн өндөгний талаар багагүй мэдлэгтэй юм. Бөдөнгийн өндгийг хоол хүнсэндээ өргөн дэлгэр хэрэглэдэг болсоноос хойш Япон хүний өндөр дунджаар 1см нэмэгдсэн гэдэг судалгаа байдаг гэнэ. Нэгэнт өндөг хэрэглэх ёстой бол ашиг тус арвиныг нь бодолцох хэрэгтэй. Хэнтий аймгийн Бэрх тосгонд байрлах “Бөднө шувуут” компани тэжээлийнхээ 70 хувийг Монголдоо үйлдвэрлэдэг гэнэ. Тэхээр монгол хүний биед шингэц сайтай байхаас яахав.

12. “Хос гарьд” хиам

10

Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрийн төрөлд шалгарсан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээний маань гол нэрийн бүтээгдэхүүн байлаа. Шинэ технологийн дагуу эрүүл хүнсийг эзэгтэй нарын сонголтонд таацуулан үйлдвэрлэж буй “Хос Гарьд” ХХК-ийн хамт олонд баярлалаа.

13. NASA кимчи

12

Сар шинийн буузны хольц салахын аргагүй NASA кимчи. Энэ бол гэрийн эзэн Б.Шижирбаатар ахын сонголт. Сүүлийн үед буузыг кимчигүйгээр төсөөлөх аргагүй болсон. Исгэлт нь яг сайхан таарсан байдаг тухай гэрийн эзэн магтаж олон жил амт, чанараа алдаагүй найдвартай бүтээгдэхүүн гэж ахин дахин хэлж байсан шүү.

14. “Улаанбаатар” сүү

16

Ярилцаж тохирсон юм шиг олон Улаанбаатар брэнд “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ”-ний гол бүтээгдэхүүнүүд байлаа. Улаанбаатар сүүний хувьд 3,8 хувийн тослогтой, илүү өтгөн, олон данх цайны ард гардаг тул олон ч гийчдийн ард гарна гэж З.Бичир гуай магтсан.

15. “Улаанбаатар кетчуп”

13

“Далай хүч” компани Монголдоо кетчуп үйлдвэрлэж байна. Би хувьдаа монгол кетчуп байдаг гэдгийг анх удаа мэдлээ. Эднийх кетчупнээс гадна жимсний чанамал үйлдвэрлэдэг.Кетчуп нь итгэмээргүй хямдхан үнэтэй, үйлдвэрийх нь үнэ 1450 төгрөг. Гайхалтай!

16. Зэт Эм Эл компаний “Жамц давс”, “Нуурын давс”

18

Цай, буузны амталгаанд “Жамц давс” болон “Нуурын давс”-ыг сонголоо. Сүүлийн үед монгол нэртэй боловч урд хөршийн бар кодтой давс элбэг болсон байна лээ. Эх орныхоо эрдсийг өөртөө шингээх нь зүйтэйгээс гадна, элдэв химийн хольцтой гадаад давс хэрэглэж байснаас жинхэнэ ориг, монгол давсаа хэрэглэе.

17. “EXCLUSIVE HOME” брэндийн ширээний бүтээлэг

3

Ширээний бүтээлэг туузны хамт нийлээд 11,000 төгрөг. Үндэсний хээтэй, торгон материалын төгс хослол. Дууны инженерийн анхаарлыг маш их татсан. Дахин дахин бэлгэнд ч өгч болох юм байна, хэрэглэхэд ч гоё юм, хаагуур зарж байна гээд л шалгааж гарсан. Эрэгтэй хүний анхаарал татаж байгаад би хэрдээ гайхсан шүү.

18. “Ариун” нэрийн хуурай нойтон салфетка

20

“Ариун” нэрийн ширээний алчуур

ariun alchuur

“Ариун” нэрийн шинэ загвартай ширээний салфетка

ariun salfetka

Эцэст нь ахуйн хэрэглээний зүйлсээ ч бид өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ. Салфетканаас гадна хогны уут, хүнсний бээлий, ширээний алчуур гээд 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Хөгжил трэйдийнхэн маань үйлдвэрлэж байна. Алзахгүй болжээ.

19. “Зоос гоёл” компаний нүнжиг ханхалсан иж бүрдэл

2

“Зоос гоёл” компаний нүнжиг ханхалсан иж бүрдлээр “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ”-г дүүргэсэн бүтээгдэхүүний танилцуулга өндөрлөж байна. Энэ жилийн хувьд “Зоос гоёл”-ын идээ, ууцны цар, буузны таваг эрэлт хэрэгцээтэй байж 10-аад хоногийн өмнө дууссан байна. Нэмэлтээр 40-50 хос гарна гэдгийг дашрамд хэлье. Сархдын домбо, цайны домбо харин пуусаагүй байна лээ.
“Миний сонголт Монгол брэнд” хөтөлбөрийн хүрээнд “Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй Цагаан сарын ширээ” контент бэлтгэн Соён гэгээрүүлэгч, Өлзий, TV-8, Малчин, Royal телевизүүдээр гаргалаа. Та бүхэн линкээр болон телевизүүдээр ухрааж үзэх боломжтой. Энэхүү контентийг бэлтгэх болсон шалтгаан нь Цагаан сарын хэдхэн хоногт зөвхөн хоол, хүнсэндээ зарцуулдаг 570 тэрбум төгрөг буюу 190 дунд сургууль барих хэмжээний мөнгийг үндэснийхээ бүтээгдүүнийг сонгосноор МОНГОЛДОО шингээх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон юм. Та бүхэн идээ, ундаа элбэг Монголынхоо бүтээгдэхүүнээр ширээгээ дүүргэж сайхан шинэлээрэй.

Shek pr agency Б.Шижиртуяа