Бага ангийн сурагчид гар утас барих нь дээрмийн хэргийн хохирогч болох эхлэлийг тавьж байна. Өчигдөр л гэхэд найман настай хүүхдийг  13 настай хүүхэд сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарлаа. Тодруулбал 2-р сургуулийн хойно байрлах автомашины гражийн гадна дээрэмдүүлсэн хүн байна”  гэсэн мэдээлэл  02-р сарын 23-ны 18:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад: СБД-7 хороонд оршин суух Ч /эр.08н/-ын марк тодорхойгүй “Жи Мобайл”-ын гар утсыг,  БЗД-27 хороонд оршин суух М /эр.13н/  айлган сүрдүүлж  дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.