Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор ууц, бууз хулгайлах, малыг нь тууж яваад нядлах тохиолдол гарсаар байна.

Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүргийн 20-р хороонд “Хужир булангийн ....  тоотоос 02-р сарын 21-нд алга болсон үхрийг Гачууртын шарилын хажууд нядалсан байна гэсэн мэдээллийг 02-р сарын 23-нд шалгахад: Тус тоотод суух Н.Г /эр.61н/-ийн 8-н настай халзан эм үхэр, 7-н настай эм улаан 2 тооны үхрийг нядалж явсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн .... тоотод суух Ц /эм.50н/-гийн сууцны хаалганы цоож эвдэж үхрийн өвчүү 1ш, хонины ууц 1ш хулгайлсан хэрэг гарчээ.  Тус хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Тиймээс иргэд хулгайчаас сэрэмжлэх, гэмт хэргийг харсан бол  цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү.