Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Тодруулбал Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг Монголын яруу найрагт сэтгэлгээний шинэчлэл хийснийг нь үнэлж, Хэнтий аймгийн уугуул малчин Г.Сампил, "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Мөн Монгол Улсын Ардын Жүжигчин цолоор МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш

Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Г.Золбоот

Монгол Улсын Гавьяат малчин цолоор Ц.Дандар

Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Д.Оюунболд

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор  Ц.Хүрэлчулуун, Б.Ганбат

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Ш.Батбаяр

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор Ц.Мөнхтөр, Д.Цогзол

Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Алтантуул, Г.Ганбаатар  нарыг шагнаж байна.