Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голын мөс цөмөрч /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ усанд живсэн байна. Энэ тухай дуудлага 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу аймгийн  8 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон газраас 40 метрийн зайд мөсөн доороос цогцсыг олжээ. Улмаар охины цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тиймээс иргэд гол нуурын мөсөн дээр явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.