Өчигдөрөөс эхлэн Ерөнхий сайд асан С.Баярын залуу эхнэр олонд нийтэд ил болж, нэлээд шуугиан тариад байна. С.Баяр Ерөнхий сайдын суудлаас буугаад л АНУ-р уу эмчилгээнд явж тэндээ шинэ залуухан эхнэртэй болж бас охинтой болсоноо зарлаж байсан удаатай

. Тэр бүсгүй нь энэхүү Э.Сувд аж.  Түүний  гурав дахь эхнэр болох Эрдэнэбилэгийн Сувд 1981 онд төрсөн экс С.Баяраас 25 насаар дүү бөгөөд дунд охин Б.Бадамхандтай нь нас чацуу юм байна. Мөн сүүлд залуу эхнэр нь С.Баярт нуган үр төрүүлж өгсөн гэх мэдээлэл байна. 57 настайдаа шинэ үрийнхээ зулайг үнэрлэн, жаргаж суусан С.Баяр өмнө нь хоёр ч амьдралтай байсан юм. С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон түүхтэй. Тэнд очоод Э.Сувдтай хамт амьдарч хэд, хэдэн үл хөдлөх дамнуулан наймаалцдаг нь ил болсон...

Г.Наран 

zaluu.mn