Жазз Женнингс гэх трансжендер анх таван настайдаа л өөрийнх нь дотор эмэгтэй хүн байгаа гэдгээ ухааран эцэг эхдээ үүнийгээ хэлж байжээ. 

Тэрбээр багасаа л бусад охидын адил хүүхэлдэйгээр тоглох хүсэлтэй нэгэн байсан аж. Харин одоо түүний нэрээр нэрлэсэн хүүхэлдэй үйлдвэрлэн мөрөөдлөө биелүүлжээ. Тоннер Долл компани нь саяхан Нью Йорк хотын тоглоомын үзэсгэлэнгийн үеэр дэлхийн хамгийн анхны трансжендер хүүхэлдэйг олон нийтэд танилцуулсан байна.