​Сайн байцгаана уу. Та бүхнээсээ сэтгэлийн дэм авахын тулд энэхүү захиаг бичиж сууна. Хэн нэгэнтэй хуваалцахгүй л бол өдөр өнгөрөх тусам зүрх минь өвдөж дотор минь бачуурч улам хэцүү болж амьдрах ямарч утгагүй зүрх сэтгэл бүх юм маань нуран унасан юм шиг л болж байна.

Учир нь би саяхныг хүртэл үнэхээр аз жаргалтай эмэгтэй байсаан. Удахгүй төрөх хөөрхөн үрээ тэсэн ядан хүлээж байтал гэнэтийн хүндрэл гарч цус ихээр алдсанаас хүүхэд минь амьгүй болж би гэдэг хүн үхэхээс наахнуур үлдлээ. Яаж зовж байж олсон үр минь билээ үнэхээр голдоо ортол харамсаж өдөр хоногийг дэрээ нортол уйлж л өнгөрүүлж байна. Заримдаа ингэж шаналж байхаар үртэйгээ цуг явсан бол юу ч мэдэхгүй амар байж гэж бодох юм. Надад ямарч сэтгэлийн тэнхээ алга. Нөхрийгөө харахаар өрөвдөөд л хамт байхад ч хэцүү юм хичнээн намайг тайтгаруулж чи минь л байхад болно дахиад хүүхэдтэй болно гээд л. Энэ хүүхдээ олсон цагаасаа л ажлаа хийхгүй гэртээ байж бүх л явцийг ажиглаж хөдлөх бүрт нь аз жаргалыг мэдэрч байсан болохоор маш их хэцүү байна. Нөхөр бид 2 35-тай суугаад 5 жил болох гэж байна. Энэ хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй явсаар солонгост үр суулгуулсан юм л даа. Нөхрийн маань эр эсийн хөдөлгөөн жаахан сул удаан байна гээд энэ шалтгаанаар суулгуулсан. Миний хувьд зүгээр гэсэн эхний оролдлогоороо л болсон. Нөхөр маань их сайн хүн бурхан надад сайн хань заяасанд баярладаг ханьдаа маш их хайртай. Энэ тохиолдсон бүхэн бид 2г улам хатуужуулж ойртуулж байх шиг санагдаж байна. Одоо миний хувьд хурдан л дахиад хүүхэдтэй болохгүй бол удаан ингэж явж чадахгүй байхаа болохгүй бол нялх хүүхэд өргөж авдаг ч юм билүү гэж боджийно.

Энэ үе дээрээ авбал хүүхдээ илүү их хайрлаж өөрийн юм шиг өсгөнө гэж бодох юм. Бас ивф хийлгэсэн хүмүүс өөрсдөөрөө болох магадлал ихэсдэг гэх юм. Би ямарч байсан төрсөн болохоор хамаг эд эрхтэн минь сэргэсэн байх. Хийсвэр хийлгэсэн учраас дахиад суулгалаа гэж бодоход 1 жил ямарч байсан болох юм байна. Энэ хугацаанд биеэ эмчлүүлээд сорви маань эдгэртэл хүлээх болж байна даа. За нэг иймэрхүү л байна даа. Та бүхэн зөвөлгөөгөө харамгүй хайрлаач надад энэ бүхнийг даван туулах зориг сэтгэлийн дэм хэрэгтэй байна. Баярлалаа.