Эхнэр бид хоёр 18 настайдаа нийлсэн. Хамтран амьдраад 11 жил болж байна. Энэ хугацаанд хөөрхөн дөрвөн үртэй боллоо. Эхнэр маань огт ажил хийж үзээгүй болохоор хүүхэд гаргаад гэртээ суухыг илүүд үзэх боллоо. Энүүнээсээ болоод өөртөө итгэлгүй, нэг л нурамгар болчихжээ. Хааяа өөрийгөө их голж байгаа.

Миний төлөө, хүүхдүүдийнхээ төлөө тэгж их зүтгэчихээд ийм байдалтай байхаар нь өрөвдөөд байх юм. Бага хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилд орох юм уу гэсэн айгаад байна гэх юм. Яаж зоригжуулж ажилд оруулаад, өмнөх шиг нь цовоо сэргэлэн өөртөө итгэлтэй болгох вэ?