“Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд нарын урилгаар саяхан Казахстаны улсын жүжигчин Саят Исембаев Монгол-Казахстаны соёлын өдрүүдэд хэд хэдэн үйл ажиллагаанд оролцох зорилготой ирсэн.

Тэрээр “Рекитер” киноны гуравдугаар ангийг бүтээж, олон улсын зах зээлд гаргах ажлын хэлэлцээр хийсэн байна. Мөн кино урлагийн ажлаас гадна хүмүүнлэгийн үйлст оролцсон юм. Тэрээр Монголчууд боломжоороо элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай Л.Бүжинлхам охинд чин сэтгэлээсээ туслахыг уриалж охиныг эргэлтээр очиж гарын бэлэг болон сэтгэлийн дэм хайрлаж байгаад буцсан юм.

Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслын Эмчилгээний зардал нь 70 сая төгрөг юм. Хэрвээ уншигч та бүхэн охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын нэр дээрх Хаан банкны 5042409122 Голомт банкны 1605121634 Төрийн банкны 105000721324 тоот данс руу хандиваа илгээнэ үү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.