Энэ амралтын өдрүүдэд Хэнтий болоод Сүхбаатар аймгийн нутгаар хөл хорио тогтоосон хэдий ч маш олон тооны иргэд тус аймгуудад байрладаг Бурхан Халдун болон Шилийн Богд уулыг зорьсон нь олон нийтийн сүлжээгээр бага үгүй их шүүмжлэлийг дагуулсан билээ.

Тэгвэл гуравдугаар сарын 05-06 ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханы  дунд овоо арц, хүж, зулын галаас болж гал алдаж ойр орчмын мод шатаж байхад нь тус газар байсан залуус яаралтай арга хэмжээ аван гал түймэр газар авахаас сэргийлэн унтрааж чаджээ. 

MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтрааж илүү их  хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна.

Энэ мэтээр олноор уул овоо тахихдаа арц, хүжээ сайтар унтрааж гал түймэр гарахаас сэргийлэх хэрэгтэйг энэхүү мэдээллээр хүргэж байна.