Төрийн орон сууцны корпораци “Буян-Ухаа 2” хорооллыг борлуулахдаа дарга нар нь гурван сая төгрөгийн авлига аваад байгаа тухай бид өчигдөр мэдээллэсэн билээ.

Үүнийг тодруулбал, зарагдахгүй үлдсэн хоёр болон гурван өрөө байрыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаас гадна урьдчилгаагүй иргэдэд зориулан тусгай нөхцөлөөр зээл олгож байгаа юм байна.

Ингэхдээ нэг айлаас 4 сая төгрөгийн урьдчилгаа аваад, сар бүр 200-400 мянган төгрөг төлөх нөхцөлөөр олгож байгаа аж. Ингээд тухайн гэр бүлийн төлсөн мөнгө нь 30 хувийн урьдчилгааг бүрдүүлмэгц найман хувийн зээлд хамруулах юм байна. Зээлд хамрагдах үедээ харин нийгмийн даатгал найдвартай, өр зээл нь хар дансанд ороогүй, цалин нь зээлээ төлж хүрэлцэхүйц байх зэрэг шаардлага тавих юм байна.

Ингээд одоогоор өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч зэрэг зорилтод бүлгийнхэнийг бүртгэж, материалыг нь бүрдүүлж аваад, дараагаар нь сугалаа явуулж хүмүүсээ сонгоно гэж байгаа юм байна. Одоогоор 4 мянга гаруй хүн үүнд бүртгүүлжээ.

Гэтэл уг ажлыг гардан зохион байгуулж буй хүмүүс нь танил тал бизнес эрхлэгч зэрэг мөнгөтэй хүмүүстэй тохиpолцож, доод тал нь 3 сая төгрөгийн авлиага аваад ногоон гэрлээр сугалаанд хожуулж өгч байгаа юм байна. Харин авлигад өгөх мөнгөгүй бол азгүйд тооцогдоод сугалаанд хожихгүй. Сар шинийн баярын өмнө авлигын 3 саяыг төлсөн зарим нэг айлыг байранд нь оруулжээ.

Ингэхдээ байраа өөрөө сонгохгүй, хамгийн гол нь цаанаасаа заасан орон сууцыг л хүчээр авах ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, төрийнхөн сугалаа нэрээр хэдэн төгрөг олж, танил тал арын хаалгаар ажил бүтээдэг гэсэн нэг тод жишээ энэ.

Мөн хэн нэгэн даргынх нь таньдаг хүн үүнд зуучилж өгөөд хувь авдаг аж. Дараагийн дугаарт хэн гэж дарга авлига авч буйг мэдээллэх болно. Энэ асуудлыг ТОСK-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй та анхааралдаа авна уу.

Үргэлжлэл бий...

 zaluu.mn