Эдийн Засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусаж байгаа. Түүнийг сэжигтнээр тооцон 14  хоногийн өмнө цагдан хорьсон.  Өнөөдөр цагдан хорих  дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих , батлан даалтад гаргах эсэхийг шүүхээс шийдвэрлэх байв. Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан үзэж, батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. 

УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Бид Н.Батбаярын шалгагдаж байгаа хэргийн талаар эргэн мэдээлэх болно.