Сүүлийн жилүүдэд манай залуус автомашин ихээр сонирхох болсноос гадна энэ төрлийн уралдаан тэмцээн ч ихээр зохион байгуулах болсон билээ.

Бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээн ирэх сарын 8-нд Налайх дүүрэгт байрлах Элсэн карьерийн талбайд болохоор төлөвлөжээ. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Mongolian Pajero Club ажиллаж байгаа аж. 

Тус тэмцээний үүд хаалга сонирхсон хүн болгоны өмнө нээлттэй бөгөөд тэмцээнийг Сонирхогч болон мэргэжлийн тамирчин гэсэн хоёр ангилалтай явуулах юм. Бартаат замын уралдааны талаар тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 99180608 дугаарт холбогдоорой.