Олон нийтийн сайтнаа нэгэн хэрэглэгч ийм сэрэмжлүүлэг хүргэжээ. Гэгээн цагаан өдрөөр бага насны хүүхдийг хулгайлан дээрэмдэх гэсэн этгээдийн бичлэгийг нийтэлжээ. Тухайн өдөр бага насны хүүхдийг үл таних этгээдүүд барин авч явахаар зууралдаж байхад нь танил эмэгтэй харан тэднээс салгахад өнөөх этгээдүүд хэргийн газраас зугтаасан байна. 

Түүнчлэн ам руу нь үл мэдэх нунтаг хийсэн нь ухаан балартуулах үйлчилгээтэй бодис байсан гэж тэрбээр бичжээ.