Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс өчигдөр буюу 3 дугаар сарын 08-ны өдөр амаржсан ээжүүдэд баярын мэндчилгээ илгээсэн байна. Өчигдөр улсын хэмжээнд 160 гаруй эх амаржжээ. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд нийт 93 ээж амаржсанаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Гурван гал эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллаж ерөнхий сайдын гэр бүлийн мэндчилгээг хүргэж өгсөн байна. Хэдийгээр бэлгийн морины шүдийг үздэггүй ч Ерөнхий сайдын гэр бүлээс амаржсан эхчүүдэд ийм бэлэг өгчээ.