Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байх Хавирга-Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан илрүүлжээ.

Тус хэргийг албаныхан шалгахад Хаянгаагийн Болорбаатар гэх хүн байсан аж. Тэгвэл Х.Болорбаатар нь УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны төрсөн дүү байх магадлалтай юм байна.
 

Тухайн үед Х.Болорбаатар нь 22-66 дор дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа 5 ширхэг баавгайн нийт 20 саврыг машиныхаа дугуйнд нуун тээвэрлэж явж байгаад баригдсан байна. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юан буюу 1.700.000 төгрөгийн үнэ хүрдэг аж.