ХБНГУ-ын Ранштат хотын Дауэрхайм хэмээх газрын ойгоос хүний яс олджээ. Энэ нь 2006 онд ор сураггүй алга болсон монгол залуугийн цогцосны үлдэгдэл болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна

Бараг 11 жилийн дараа сураггүй болсон монгол залуугийн сураг ийн гарч байгаа аж 

Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Талийгаач Дауэрхаймд хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа 2006 оны зургадугаар сард сураггүй алга болсон аж. 

Тухайн үед хууль хяналтынхан түүнийг хайгаад олоогүй бөгөөд амиа хорлосон байж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байжээ. Уг цогцосны үлдэгдэлд шүүх эмнэлэг шинжилгээ хийж, сураггүй алга болсон хүнийх мөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар монгол залуугийн амийг бүрэлгээгүй, золгүй явдлын улмаас нас бараагүй. Харин амиа хорлосон  аж.