Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулах комисст тус уралдааныг түр хойшлуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ. 



Мэдэгдэлд "Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай” Монгол Улсын засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэр бүхий Төрийн бус байгууллагуудаас Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа билээ.

 

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03-р сарын 03-ны өдрийн 128/11132017/1643 тоот захирамжаар засгийн газрын 63 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны гуравугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөсөн бүсийн хурдан морины уралдааныг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.