Б.ОЧИР

Сонгуульд хэн ялна, түүний тал нийгмийн бүхий л салбар, төрийн бүхий л албан тушаалыг “эзлэн” авна. Энэ нь сүүлийн сонгуулиудад улам чанаржин, бараг бичигдээгүй хууль болсон зүй тогтол юм.

2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ч энэ замаар л явж байна. Одоо тэдний өмнө боловсролынсалбар дахь “шинэчлэлт, өөрчлөлт”-ийг хийх ажил тулаад байна. Ер нь бол АН 2012 онд хоёр сарын дотор бүрэнцэвэрлэгээ хийснийг хэн хүнгүй л мэднэ.

Их, дээд сургуулиудын захирлуудыг АН-ынхан “өөрийн хүмүүс”-ээрээ сольсон ч  өнөөдөр тэд ажлаа хийсээр яваа. Эх сурвалжаас авсан мэдээллээр МАН төрийн албаны тогтвортой байдлыг хангахаар зарим албан тушаалын, ялангуяа боловсролын салбарын удирдлагуудын суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хэвээр үлдээхээршийдэв үү гэтэл бас үгүй ажээ. Их, дээд сургуулиудын захирлуудыг бол сольж таарах юм байна. Харин энэ ажлыггардан хариуцаж байгаа Ж.Батсуурь сайд л эвийг нь олж, эвтэй цагийг хараад сууж байгаа гэнэ. Гэтэл зарим их, дээд сургуулиас улс төрийн бус шалтгаантай гомдол, өргөдлүүд ихээр ирэх болжээ.

Нэг нь АШУИС. Ж.Батсуурь сайдад ирсэн мэдээллээр АШУИС мэтийн зэрэг зарим их, дээд сургуулийн багш, ажилтнууд маш их дарамтанд байж, хөдөлмөрийн хууль зөрчигдөж, ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж, одоогийн захирлыг дэмжсэн гарын үсэг зурах, сошиал ертөнцөд худал хуурмаг мэдээлэл цацахыг удирдлагынзүгээс шаардаж, тэгээгүй тохиолдолд гадуурхах, хавчих, цалин мөнгийг нь хасах, доромжлох, дээрэлхэх явдалгазар авах  болсон талаар байнга гомдол мэдүүлэх болсон гэнэ. Тэрчлэн оюутнуудын сурч, боловсрох эрхзөрчигдөж, зөвхөн мөнгө төлсөн оюутнуудад үйлчилдэг, шалгалтын дүнг өөрчилдөг, ангиар нь шалгалтад унагаж, дахин шалтгалт өгүүлж асар их хэмжээний мөнгө нэхэмжилдэг. Тэр мөнгө хаашаа ордог, хэрхэн зарцуулагддаг талдээр ямар ч хяналт байхгүй байгаа талаар оюутнууд гомдоллох болжээ. Тодруулбал, АШУҮИС-ийн захиралГ.Батбаатар нь “Нэг ардчилал” фракцийн үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгчдийн нэг, Боловсролын сайд асан АН-ын Л.Гантөмөрийн томилсон хүн гэдэг юм байна. Өөрийн хамаатан садан, хамсаатны бүлэглэлийг бий болгожтэрүүхэн тэндээ сургуулийн бүхий л асуудлыг шийддэг, менежментийн мэдлэг дутмаг, хамтын удирдлагынзарчимгүй, маш ёс зүйгүй, сургуулийн академик шинж чанарыг үгүй болгож өөрийн хувийн компани байгаа мэтхандаж, сургуулийн багш, ажилчдын эрхийг уландаа гишгэдэг, доромжлон гутаадаг, өөрийн үзэмжээр ажлаас халжсольдог, хууль эрх зүйн наад захын мэдлэггүй, сургуулийг академик шинж чанараас нь алдагдуулсан гэсэн гомдолбагш ажилчдын зүгээс Боловсролын яаманд байнга ирэх болжээ. Г.Батбаатар захирал хувийн ашиг сонирхлынзөрчил ихтэй.  “Био” анагаахын сургуулийн лаборатори гэсэн нэртэй лаборатори байгуулж, хувийн компанийхааурвалж бодисыг өндөр үнэр шахаж нийлүүлдэг, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ гүйцэтгэх тендер зарлахдаахууль эрх зүйн хүрээнд ажилладаггүй нэг ажлыг зориуд жижиглэн олон ажил болгон зарладаг. Танил талдаа өгдөг. Одоо баригдаж буй эмнэлгийн барилга, шинэ цогцолборын “А”,”Б” блокын барилгын тендер зарласныг шалгахшаардлагатай гэсэн гомдлууд ирдэг гэнэ. Үнэхээр ийм гомдол үнэн байдаг бол Г.Батбаатар байтугайг шууд л солиххэрэгтэй.

Гэвч үүнтэй зэрэгцэн бас нэг марзан юм их, дээд сургуулиуд, цаашилбал боловсролын салбарт гарсан байна. Сар гаруйн өмнө МАН-ыг дэмжигч, МУБИС-ийн багш нар гэх хэдэн марзан хүн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарт хаяглан нэгэн захидал гээчийг илгээжээ. Түүндээ МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын бүтэхгүй хүн гээд олон “баримт” бичжээ. Энэ ч яахав, үнэн эсэхийг шийдэх газар нь өөр бий. Харин Монголын багш нарыг бэлтгэдэг цорын ганц, хамгийн том сургуульд юу гээч нь болоо вэ. МАН-ыг дэмжигч багш нар гэж юу гэсэн үг болохыг ойлгосонгүй. МАН-ыг дэмжигч МУБИС-ийн багш нар хэнийг бэлтгэх вэ, хичээл дээрээ юу заана гэсэн үг вэ. Тэдний шавь нар Монгол орны өнцөг булан бүрт цэцэрлэгээс эхлээд бага, дунд, их, дээд боловсрол олгохоор та бидний хүүхдүүдийг сургаж байгаа гээд бод доо. Боловсролын салбар нь шуудхан улстөржөөд давхисан улс орон дэлхийд ганц манайх л байх. Ер нь бол үүнийг шулуухан ойлгох хэрэгтэй. Их, дээд сургуулийн захирлыг солих үүргийг намаасаа авсан хүний л бантагнуулж байгаа ажил биз ээ. Түүнээс бус дээд сургуулийн багш нар арай ч ийм дээрээ тулаагүй байлгүй гэж найдъя.