Хоёр сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, талцуулж чадсан "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн финалын шатны дугаар дөнгөж сая үзэгчдийн хүртээл болж, цор ганц ялагчаа тодрууллаа. Сүүлийн шатны сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэрээр Б.Цэрэндолгор 67 оноогоор цор ганц, супер ялагч болж чадлаа. Харин  Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалжээ. 

Супер ялагч 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах юм. Б.Цэрэндолгорын хувьд гурван шүүгчээс хамгийн өндөр оноог авч чадсан бол, үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноог Ю.Балжидмаа авчээ.Тэгвэл шүүгчид болон үзэгчид шилдэг гурван оролцогчдод ямар оноо өгсөн бэ? 

MNTM: Б.Цэрэндолгор супер ялагчаар шалгарлаа