Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар хордлогын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг  гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.

Гэвч Цагаан хад орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн байдал нь хүнд байгаа аж.  Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьжээ. Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна.

 

Мөн энэ үйл явдалтай холбогдуулан ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгчээ.

 

Харамсалтай нь монголын гурван жолоочийг хятад иргэн хөнөөсөн байх магадлал өндөр байна. Учир нь ажлаа тараад явж байсан 7 залууг хятад эзэнтэй хятадын тал хариуцагч нь баяр тэмдэглье гэж дуудахад нэг залуу нь татгалзжээ. Ингээд үлдсэн зургаа нь хооллож байх зуур хоолонд оруулсан хятад өөр нэгэн хятадаас урд зүгийн архи авч дайлжээ.

Үргэлжлэлийг эндээс