​Сайн байна уу энэ захидал очих өдрийн мэнд хүргэе. Миний хэлэх гэсэн зүйл бол нууц амрагын талаар л даа. Энэ сайтын Нууц амраг гэсэн хэсгийг хархаар 100 хувийн 70 хувь нь эмэгтэйчүүд нөхрөө хуурсан талаар байх юм.

Тэгээд нөхрөө байнга хуурдаг, нууц амрагаасаа салмаар байна, нөхөртөө баригдсан, нууц амрагаа бодоод байна, манай нөхөр сэксдээ муу гэсэн зүйлүүд байх юм. Эмэгтэйчүүд бүгд л өөрсдийгөө өмөөрөөд эрчүүд та нар зүгээр байдаг юм шиг яахаараа ингдэг юм, та нар хангаж байхгүй яасан юм, хайрлаж чаддагүй болхоор араар чинь тавьж байгаа юм гэсэн утагтай коммэнтүүд бичсэн байна. Эрчүүд зүгээргүй байдаггүй нь үнэн, гэхдээ эрчүүдийн эхэнх нь ганц хоёр удаагийн хавьталтууд байдаг юм билээ. Харин эмэгтэйчүүдийн тэс ондоо ихэнх нь л хэдэн жил сар. Ганц 2 удаа гэсэн юмнууд би лав олж уншсангүй. Бүхэл бүтэн хэдэн жил сараар эр нөхрөө хуурчихаад ямар сүртэй юм эдр гэж эмэгтэйчүүдээ өмөөрч байгаа хүмүүсийг харахаар уур хүрээд бичиж байна. Захидал илгээж байгаа ихэнх хүмүүс нь манай нөхөр сайн хүн гэхдээ л гэж ирээд л ичих ч үгүй завхайрлаа бичихийг нь яана.

Тэгээд үнэнийг нь хэлэхээр эмэгтэйчүүд нь та нар тийм сайхан амьтад уу гэж ирээд л солиорч өгнө. Улаанцайм эхнэрийнх нь буруу байхад ч хүртэл нөхрийн буруутгахын яана!!!