Захиргааны хэргийн шүүх болон Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагыг үл хүндэтгэн хоёр ч хурдан морины уралдаан өчигдөр болж өнгөрлөө. "Дэлтэй цэнхэрийн хурд" Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, "Засагт ханы хурд" Говь-Алтай аймагт болжээ.

 Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл болон Говь-Алтай аймагт зохион байгуулах дээрх хаврын морин уралдааныг хойшлуулах шаардлага гаргаад байсан юм.  

 "Дэлтэй цэнхэрийн хурд" наадмыг зохион байгуулагчид уг уралдааныг Засгийн газрийн тогтоолын дагуу хийж байгаа уралдаан биш, жил болгон Хөвсгөл аймгаас уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарлажээ. Говь-Алтай аймгийн "Засагт ханы хурд" уралдааныг зохион байгуулагчид ч энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэсэн байна. Хөвсгөл болсон уралдаанаар эрлийз монгол адуугаа ялгаагүй, маш олон жийп машин уралдсан, уламжлалт морин уралдаан маань баячуудын уралдаан боллоо хэмээн уяачид ихэд бухимдаж байгаа юм байна. Ямар сайндаа л Дэлтэй цэнхэр хурдан морь сонирхогчдын  фэйсбүүк группт  ийм шүлэг гарчээ.
 

Бэлтэй цэнхэрийн уралдаан.

Бид нарыг Хөвсгөлийнхөн гэдэггүй 
Бид нарыг Хөрөнгө мөнгөгүй Хотгойдын унага гэдэг
Бид нарын адууг араб гэдгүй монгол гэдэг
Гэхдээ аль нь яахав ээ монгол адууг л устгаж чадахгүй
Гүн ухааныг судлаагүйч 
Хүн ухаанаа гээгээгүй Монгол хүний удам бид
Та нар эрлийз адууныхаа махыг иддэггүй хэрнээ
Монгол адууныхаа махыг иддэг баячууд
Та нар эрлийз адуугаа ууланд унаж анд явдаггүй хэрнээ
Монгол адуугаа ууланд унах байтугай урагшаа эрээнд маханд өгдөг хойд эцгүүд
Бид ээтгэр хошуутай Монгол гутлаараа дэлхийд гайхуулдаг
Эмээл хазаартай Монгол мориороо ертөнцийг шагшуулдаг
Эрийн гурван наадам уртын дуу морин хуураараа Азийг байлдан дагуулдаг
Нэр минь Монгол
Дүр минь Монгол
Цус минь Монгол
Цөс минь Монгол
Монгол адууны минь өв соёл элэгдэж дуусах
Морин хуурын толгой эрлийзжиж дуусахыг та нар үзэхэн үү
Үгүй ээ.. . Энэ адуу гэдэг амьтаны буруу юу? 
Үгүй ээ....өнгөтэй мөнгөтэй хүний ухамсар доройгийн л буруу
Бид нарыг Бэлтэй цэнхэрийнхэн гэдэггүй
Бид нарыг Дэлтэй цэнхэрийнхэн гэдэг биздээ.......

Г.Наран 

zaluu.mn