Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хамгийн их ирдэг гомдлуудын нэг нь хятад, солонгос хоол цайны газар, кофе шопуудынх юм байна. Хамгийн гол нь хэт өндөр үнэтэй хэрнээ чанаргүй, түүхий, бохир гэх гомдол давамгайлдаг аж.

Улаанбаатарт гэхэд л хятад, солонгос хоолны газар 300 шахам,гадны кофе шоп 200 гаруй байдаг аж. Үүний 10 хувь буюу 20 нь Caffe Benе.

Эднийх гэхэд л хүүхэд залуусыг тухтай суух боломжоор хангах нэрийдлээр дэлгүүрт зардаг нэг литер үйлдвэрийн сүүг 2 мянган төгрөгөөр худалдаж аваад 4 хувааж аягалаад нэг аягыг нь 3000 төгрөгөөр буюу нэг сүүг 5 дахин нугалж зардаг гэж байна.

Бусад хоол цайны газруудын аяга кофе 500 төгрөг байхад эднхийх 5000 гэх жишээний.

Өндөр хөгжилтэй нийт иргэд нь сардаа доод тал нь 4-5 сая төгрөгийн цалинтай орнуудад кофе ийм үнэтэй байдаг. Гэтэл манайхны цалингийн доод хэмжээ хэд билээ. Ихэнх нь гар дээрээ 300-500 мянган төгрөгийн цалин авдаг хэрнээ. Нэг аяга кофег нэг өдрийнхөө цалингаар аваад уучихна гэдэг чин тэнэглэл биш юм уу.

 Яахав гадаадын хоол цайны газрууд тооцоогүй, хэт үрэлгэн ухаалаг бус манайхны тэнэг зангаар түрий барьж, халаасыг нь хоослож байна шүү дээ. Яахав ийм газрууд байж болно, хамгийн гол нь хөрсөн дээр буусан зүйл хийгээчээ. Манай орны цалин орлготой уялдахуйц үнэ ханш тогтоож, тогтоож чадахгүй бол улсаас өндөр татвар авч иргэдийнхээ мөнгийг эндээ эргэлдүүлдэг болгоё. Өөрөөр хэлбэл энэ мэт гадны худал соёлыг хэт дэмжихээ болих цаг болжээ.

Г.Наран

zaluu.mn