БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуурын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.