Өчигдөр эцэг эхчүүдийн хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдлын улмаас гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал Говьсүмбэр аймгийн  “Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харьяат Д /эм.6н/, А /эр.4н/ нар гэртээ шатаж  нас барсан байна.

Мөн Баян-Өлгий аймаг Баяннуур сумын харьяат А /эр.2н/ нь 02-р сарын 22-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн ГССҮТ-д  хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад нас барсан байна.  

 Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ байнга анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.