Америкт нэгэн загвар өмсөгч бүсгүй төмөр зам дээр зураг авахуулж байхдаа ачааны галт тэргэнд мөргүүлэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

 Залуу бүсгүй зургаа авахуулж байхдаа замаар ирж буй галт тэрэгнээс холдон нөгөө зам руу орж байхдаа цаанаас нь өөр галт тэрэг ирж байгааг анзаараагүй улмаас мөргүүлэн газар дээрээ амиа алдсан байна.  Галт тэрэгний жолооч бүсгүй харж, анхааруулан дуут дохион өгч зогсоохыг оролдсон ч цагт 80 км хурдан явж байсан ачааны галт тэрэг зогсож чадаагүй аж. 

Амиа алдсан бүсгүй загвар өмсөгчийн ажлаа түр хойшлуулан хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Учир нь тэрбээр хоёр сартай жирэмсэн байсан гэнэ.